img
SUS

Цаг болон санхүү хэмнэнэ

Ухаалаг удирдлагын мэдээллийн систем хэрэглэснээр хэрэгцээгүй цаас ашиглахаа больж санхүү болон цаг хугацааг хэмнэнэ.

img
SUS

Ухаалаг их, дээд сургуулийн удирдлагын мэдээллийн систем

SUS нь 20 жил удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж ирсэн чадварлаг залуучуудын үндэсний бүтээл юм. Кредит системийг бүрэн дэмждэг, монгол улсын стандартуудыг мөрдлөг болгосон, олон улсын системүүдийн дэвшилтэт боломжуудыг агуулсан систем юм.

Удирдлагын мэдээллийн систем

Удирдлагын мэдээллийн систем

SUS
Дэлгэрэнгүй

Ухаалаг Их, Дээд сургуулийн удирдлагын мэдээллийн систем.

Их, дээд сургуулиудад мэдээллийн зуунд чадварлаг боловсон хүчин бэлтгэж, асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн урсгалыг зөв удирдах, өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн орчинд хурдан дасан зохицоход SUS систем тусална. SUS нь 20 жил удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж ирсэн чадварлаг залуучуудын үндэсний бүтээл юм. Кредит системийг бүрэн дэмждэг, монгол улсын стандартуудыг мөрдлөг болгосон, олон улсын системүүдийн дэвшилтэт боломжуудыг агуулсан систем юм. SUS нь дараах дэд модулиудаас бүрдэнэ.

img
img
20жил
Удирдлагын системийн туршлага
Бидний тухай

Хамгийн туршлагатай баг

Манай байгууллага нь бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайн чанартай байлгаж, харилцагчдаа сэтгэл ханамжтай байлгахыг эрхэмлэн харилцагч нартаа үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн мэдээллийн технологи програм хангамж хөгжүүлэгч зөвлөх компани юм.

Манай хөгжүүлэлтийн багт 2004 оноос хойш ШУТИС-ийн Удирдлагын мэдээллийн систем болон бүрэлдэхүүн модулиудыг хөгжүүлж байсан хөгжүүлэгчид байгаа болно.

Дэлгэрэнгүй
Эргэх холбоо

Удирдлагын мэдээллийн SUS систем

Эргэх холбоо
Найдвартай тоног төхөөрөмж

Ачаалал даах найдвартай шаардлага хангасан сервер, тоног төхөөрөмж ашигладаг.

Үйлчилгээ 24/7

Таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд 365 хоногийн туршид 24/7 техникийн тусламжийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

Тогтмол нөөцлөлтийн систем

Вэб сайтын үйл ажиллагааны онцлог болон бүтээгдэхүүний шийдлээс хамаарч 7 хоног тутамд автоматаар нөөцлөлт хийдэг.

Тусламжийн систем

Тусламжийн хүсэлт үүсгэх, хариулах систем. Мэдлэгийн, тусламийн сан.

img
Бүрэлдэхүүн

SUS системийн бүрэлдэхүүн хэсгүүд

Бүрэлдэхүүн
img

Удирдлагын мэдээллийн систем

Удирдлагын мэдээллийн систем нь их сургуулийн бүх үйл ажиллагааг нэгтгэн харах цонх, удирдан залах жолоодлого, хянан зохицуулах шүүгчийн үүргийг гүйцэтгэнэ. Олон улсын боловсролын стандарт, дээд боловсролын талаарх улс нийтийн бодлого, их сургуулийн дотоод дүрэм журам, сургалтыг зохион байгуулах арга хэлбэр, технологи, хичээлийн болон хичээлээс гадуурх харилцааг бүх нийтээр даган мөрдүүлэхэд удирдлагын мэдээллийн систем онцгой байр суурийг эзэлнэ.

Санхүүгийн систем

Нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйлдлийг хийх боломжтой, дэлгэрэнгүй бүртгэл, журнал тайлангууд бүрэн хэвлэгддэг. SUS системээс оюутны сонгосон кредитийг татаж, санхүүгийн хэсгээс сургалтын төлбөрийн гүйлгээг татаж, оюутан бүрээр сургалтын төлбөрийн тооцоог гарган, нэгтгэх боломжтой.
docxfilePDF